Дарьганга зээрднүүд

Дарьганга Зээрднүүд хурдан адуу, үржлийн аж ахуй

Хашаан дахь Дарьганга зээрднүүд адуу

Энэхүү цахим хуудсанд зөвхөн манай үржлийн аж ахуйд төрсөн адууны мэдээлэл байршсан болно.

135
Бүртгэгдсэн адуу
8
Зарагдаж буй
Зар

Манай аж ахуйн зарагдаж буй адуу

Бидний тухай

Дарьганга зээрднүүд

Сайн байна уу? Морь хурдан, уяа эвтэй байна уу? Дарьганга Зээрднүүд хурдан адуу, үржлийн аж ахуйн албан ёсны цахим хуудсанд тавтай морил.

Манай үржлийн аж ахуй нь угшил гарал нь үнэн зөв, тодорхой хэв шинж бүхий адуун сүргийг бүрдүүлж, Монголын адуу үржлийн салбарт ил тод, хариуцлагатай жишиг тогтоохоор, өөрийн үржлийн адууны удмыг ам дамжсан ярианд бус үнэн зөв бүртгэл, мэдээлэлд тулгуурлан хөтлөхийг эрхэмлэн, нийтэд нээлттэй мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна.

Манай эрхэм зорилго бол зөвхөн адуу өсгөн үржүүлэх биш, харин үеэс үед дамжих үнэт удам, танигдахуйц хэв шинж, давтагдах чанартай үржлийн сүргийг бий болгох явдал юм.

Энэхүү цахим хуудас нь манай үржлийн аж ахуйн унаган адууны албан ёсны мэдээллийн сан бөгөөд адуу бүрийн угшил, гарал, үр төлийн мэдээллийг үнэн зөв хадгалж, ирээдүйд үнэ цэнтэй өв болон үлдээх болно.

Дарьганга Зээрднүүд овогтой Ганбаатарын Дөлбадрах

Нар жаргахад Дарьганга зээрднүүд
Зарах адууны зар илгээх

Өөрийн зарах адууны мэдээллийг (зар) илгээх хэсэг

Энэ хэсэг нь зөвхөн зарах адууны мэдээлэл хүлээж авах зориулалттай. Админ шалгаад зарын ticker болон нийтийн санд бүртгэнэ. Зарах үнэ болон холбогдох утасны дугаар заавал бөглөнө.